
2021 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм
2021 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдийн цаг агаарын АҮ болон ГҮ тойм
Салхи: 14-ний өдөр: Өвөрхангай аймгийн нутгаар салхи секундэд 18-30 метр, зарим үед 34 метр, Булган аймгийн нутгаар 16-29 метр, зарим үед 34 метр, Өмнөговь аймгийн нутгаар 18-28 метр, зарим үед 34 метр, Дундговь аймгийн нутгаар секундэд 22-34 метр, зарим үед секундэд 40 метр хүрч хүчтэй салхи, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл, Говь-Алтай аймгийн нутгаар салхи 16-24 метр, зарим үед секундэд 28 метр, Баянхонгор аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 32 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 27-28 метр, Төв аймгийн нутгаар секундэд 16-25 метр, зарим үед секундэд 32 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 19-25 метр, зарим үед секундэд 31 метр, Дорнод аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-22 метр, зарим үед 24 метр, Дорноговь аймгийн нутгаар седундэд 16-24 метр, зарим үед 29 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.
Цасан шуурга: 14-ний өдөр: төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 14-25 метр, зарим үед 32 метр хүрч хүчтэй цасан шуурга 01-06 үргэлжлэн шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм, нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч цасан шуурга, Булган аймгийн нутгаар 0.0-3.0 мм, нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-29 метр, зарим үед 26-34 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.2-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-18 метр, зарим үед 24 метр, Дархан аймгийн нутгаар 3.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 13-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч 01-04 цаг үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.
Өнгөрсөн шөнө: 14-15-нд шилжих шөнө Цасан шуурга: Дорнод аймгийн нутгаар 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 18-25 метр, зарим үед 28 метр хүрч, 06-10 цаг үргэлжлэн цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.
Салхи: 14-15-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн зүүн хэсгээр салхи секундэд 20-28 метр, зарим үед 34-35 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав. Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Хэнтий аймгийн нутгаар секундэд 16-26 метр, зарим үед секундэд 31 метр, Сүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24-28 метр, Өмнөговь аймгийн нутгаар секундэд 18-20 метр хүрч салхилж, шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.

Онцлох мэдээ
17 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/16



8 м/с


Шинэ мэдээ

